Гэгээрсэн гэгддэг Ц.Цэрэнпунцаг гарьд улстөр лүү орохоор “хор найруулан” гэтэж явна
Гэгээрсэн гэгддэг Ц.Цэрэнпунцаг гарьд улстөр лүү орохоор “хор найруулан” гэтэж явна МАН-ын бага хурлыг тойрсон элдэв шуугиан намжих биш харин ч улам бүр ил болж байна. МУ-ын иргэн бол хэн ч өрсөлдөх, сонгогдох бас сонгох эрхтэй. Харин сүүлийн жилүүдэд булчин шөрмөсөө гайхуулсан бөхчүүд улстөр лүү орж ирэхээр хошуурдаг болцгоожээ. Улсын цолонд хүрч түмэн олонд алдаршсан болохоор сурталчилгаандаа бага мөнгө зарцуулна.

МАН-ын бага хурлыг тойрсон элдэв шуугиан намжих биш харин ч улам бүр ил болж байна. МУ-ын иргэн бол хэн ч өрсөлдөх, сонгогдох бас сонгох эрхтэй. Харин сүүлийн жилүүдэд булчин шөрмөсөө гайхуулсан бөхчүүд улстөр лүү орж ирэхээр хошуурдаг болцгоожээ.

Улсын цолонд хүрч түмэн олонд алдаршсан болохоор сурталчилгаандаа бага мөнгө зарцуулна. тэгээд ч хууль тогтооход боловсрол мэдлэг шаардлагагүй гэж богинохон боддог болцгоожээ. Бөхчүүд дотроо Америкт боловсрол эзэмшсэн. Ертөнцийн үйлээс ангижирч гэгээрч яваа гэж зориуд магтуулах болсон Ц.Цэрэнпунцаг гарьд Завханаас улстөрд орохоор өөрийгөө сойгоод эхэлжээ. Хоёр долоон хоногийн өмнө болж өнгөрсөн МАН-ын 28-р их хуралд Завхан аймгийн 24 сумаас 44 төлөөлөгч сонгогдон иржээ.

Завхан аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч Л.Аюушжав, ИЗНН-аас урваж орж ирсэн Энхболд, өмнө нь ЗДТГ-ын газарт даргын алба хашиж явсан Д.Түвшинжаргал, Билэгт, Ц.Цэрэнпунцаг гарьд нар дундын хуримтлалын сан байгуулж төлөөлөгч бүрийг 2 сая төгрөгөөр гарыг нь цайлгаж, хурлынхаа үеэр хотод зугаалуулжээ. Завханы ардын намынхан дотроо 2 ч том фракцитай юмсанж. Зургаан жилийн өмнө ИЗНН-ын аймгийнхаа хорооны дарга нь явсан Энхболд гэгч өдгөө эрх баригч намд урваж шарваад намын үүрийг нь удирдалцах гээд явж байхад томчууд нь тоох ч үгүй амр ч юм даа гэж нутгийнхан нь халагладаг.

 

МАН-ын бага хурлын 9 гишүүний суудлын квотын төлөө хэнийгээ өрсөлдүүлэхээ эхлээд Завханы 44 төлөөлөгч нь хуралдан шийдвэр гаргажээ. Гэв гэнэт улстөрд орж ирж байгаа Ц.Цэрэнпунцаг гарьд 31, бнгбрсбн сонгуулиар их хуралд өрсөлдөөд цөөхөн саналаар ялагдсан Ш.Батсамбуу 28, засаг даргаар нь ажиллаж байсан Г.Жамъяантив 25, МҮАН-аас урван орж ирээд жил болж байгаа Л.Батсайхан нар 24 санал авч эхний 9-д багтжээ. Гэтэл өөрсдийнхөө талын хүмүүсээ намынхаа бага хурлын гишүүн болгуулахын тулд Завханы МАН-ын хороон дахь Ц.Цэрэнпунцаг гарьдын фракцийнхан саналыг нь урьдчилаад хайрцаглахыг улаан цайм оролдсон байх юм. Төлөөлөгч нарынхаа саналыг тоолж дүнг нь гаргаж байхад У.Хүрэлсүх даргадаа харин өөр мэдээлэл өгчихсөн байжээ. Завханаас МАН-ын бага хурлын 9 гишүүнд Ц.Цэрэнпунцаг гарьдын ивээн тэтгэсэн, Аюушжав, Энхболд нарын дэмжсэн хүмүүсийг нэр дэвшүүлчихсэн байж л дээ. Санал хураалтын дүнг нь нэгтгэж гаргахаас өмнө зарим төлөөлөгчийнхөө авсан дүнг нь зориуд засч бага хурлын гишүүнд өрсөлдөх эрхийг нь хасах хор найруулахаа ч гарьдын фракцийнхан амжуулаад авчихжээ.

Тэдний нэг нь Лүндэгийн Батсайхан байсан юм Ингэж л Ц.Цэрэнпунцаг гарьдын ивээн тэтгэдэг, Аюушжав, Энхболд, Билэгт нарын толгойлолцдог фракцийн эсрэг зогсдог арваад хүний биеэ хянах чадваргүй согтсон үед нь эр эм гэж ялгалгүй бичлэг хийж аваад хадгалчихаж. Хэрвээ тэдний фракцийн санал болгосон хүмүүсийг нь бага хурлын гишүүнээр сонгоход нь дэмжсэн санал өгөхгүй бол нөгөө бичлэгээ олон нийтэд төдийгүй Эхнэр нөхөрт чинь үзүүлнэ гэж шантаажилжээ. Энэ шуугиан ч архины бизнесээс хөлжсөн,гэгээрсэн гэгддэг Ц.Цэрэнпунцаг гарьдын үнэн дүр төрхийг нь нутгийнханд нь давхар харуулаад амжлаа.Харин архины үйлдвэртэй мөртлөө эдийн шуналаас холдож гэгээрч байгаагаа битүүхэн зарлаад явсан мань гарьдын фракцийнханы зохион байгуулсан энэ будлиан МАН-ын их хурлаас нь хойш Завханаар нэг тарчихаад байна. Дархан аварга Сүхбат төрсөн нутагтаа өрсөлдөх гэж байхдаа АН-ыг түших гэж байгаад больж, МАН-аас нэр дэвшээд төрийн түшээ болсон жишгийг ч гарьд дагах гэж будилж явна. Эд хөрөнгө цуглууллаа ч эрх мэдэл Цэрэнпунцаг гарьдад дутаад гэгээрсэн биш харин холын шуналтан болчихсон юм биз дээ. Гарьд магнай дээр Молиго Очир заан “-Одоо дүү минь чи болоо юм биш үү. Бахтай сайхан байна. Харин энэ хүчийг болох цагт нь гаргах байсан. юм. Чи ч одоо өөрийгөө мэддэг болж буянаараа болог дээ” гэсэн хатуухан үг Далайцэрэнд хэлээд асраас орхиж гардаг.

Хэрэгтэй цагт нь биш ухаан гаргалүй улстөрд орох гэж шунаж явааг нь харахдаа Ц.Цэрэнпунцаг гарьдыг нутгийнхан нь л илүүтэй хатгаад байгаа бололтой. Бөхийн дэвжээ, хууль тогтоох, төрийн эрх барих байгууллага болох УИХ-ын танхим, индэр хоёр асар их ялгаатай эд шүү. Номрангийн боольхойтой мөнгө төгрөгийн хэрэгт нь нэр холбогдчихсон болохоор АН-ынхан түүнийг улстөр лүү зүтгэх гэхээр нь ил гаргана гэж айлгадаг тухай мэдээлэл ч байдаг. Үнэний ортой ч байж мэдэх юм. Харин баян хүнийг балаг ихтэй улстөр тойрохгүй нь бөхчүүдийн маань сонголтоор улам л ил тод болж байна.

Н.АЛДАР

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих