"Шөнийн зах"-ын Хаан банкинд буутай хүмүүс халджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах 'Шөнийн зах' худалдааны төвд байрлах Хаан банкинд өнөөдөр 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран оржээ.

Одоогийн байдлаар тус газрыг цагдаагийнхан хамгаалалтад авч, хэргийн газарт шалгалт хийж буй юм. Цагдаагийнхнаас гадна тусгайгийнхан ч мөн ажиллаж байна. 

Болсон хэрэг явдлын талаар цагдаагийн газраас тодруулахад “Банкинд халдсан үйлдэл гарсан. Хүний амь нас эрсэдсэн, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй. Хэргийн газрыг цагдаа нар хамгаалалтад авч, шалгаж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Харин эх сурвалж “Оройн 19.20 цагийн орчимд буутай гурван этгээд 'Шөнийн зах' худалдааны төвийн нэг давхарт байрлах Хаан банкинд орж, мөнгө дээрэмдсэн. Гурвуулаа баг зүүсэн, буутай байсан” гэлээ.

Гэхдээ цагдаагийн байгууллага мөнгө дээрэмдээгүй гэж мэдэгдэж байна.

Эх сур:news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих